Цэцэрлэгийн товч танилцуулга

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүүхдийн цэцэрлэг нь 56 жилийн түүхэн цаг хугацаанд хөгжин дэвшиж үйл ажиллагаагаа явуулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 18 багш ажилтантай, үндсэн 4 бүлэгт 108 хүүхдийг хүлээн авч ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн амжилтуудаас товч дурдвал: 70 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар барилгын их засварт орж ажиллах орчин нөхцлөө сайжрууллаа. Дотоод гадаад орчиндоо нийтдээ 60 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийж хүүхэд хөгжүүлэх эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, тохижуулсан. 2022 онд Олон Улсын Эко цэцэрлэгийн шалгуурыг ханган “Хүрэл” гэрэгэ өргөмжлөл хүртэн дараагийн шатны шалгуурыг ханган ажиллах ажлаа төлөвлөн ажиллаж байна.

2022-09-01 00:00:00