ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

Гурванбулаг сумын Засаг даргын 2023 оны А/124 дугаар захирамжаар Гурванбулаг сумын төвд доорхи 2 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.

Дуудлага худалдаа нь 2023 оны 12 сарын 13-ны өдөр ТАНХИМ хэлбэрээр явагдах тул оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд 12 сарын 06 -ны өдрөөс 12-ны өдрийн 15 цагаас хүртэл WWW.MLE.MN веб сайтаар орж дараах бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ үү.

1. Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/

2. Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл

Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967 дансанд тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031000941тоот дансанд тушаана.

2023-12-06 17:48:30