Сумын ЗДТГ-ын зорилго, зорилт

Сумын ЗДТГ-ын зорилго, зорилт

            Монгол Улсын хууль тогтоомж, Засгын газрын шийдвэрийг хэрэгжүүлэх болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэм төрийн захиргааны байгууллагын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төсөл хөтөлбөр боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах үйл ажиллагааг эрхэлнэ. 

            Тамгын газар нь стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн биелэлт зэргийг Засаг даргын дэргэдэх тасаг, алба, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг хянах, шалгах, зохицуулах, чиглэл өгөх, мэдээлэл авах  зэрэг эрхтэйгээс гадна дээрх байгууллагаар дамжуулан мэдээллийг цуглуулж хяналт шинжилгээ хийх дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана. Сумын Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, төрийн захиргааны албан хаагчдийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод тус тус тусгаж хэрэгжүүлнэ.

  • АЛСЫН ХАРАА: Тамгын газрын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэн, мэргэшсэн чадварлаг, тогтвортой, төрийн албаны ёс зүйтэй хамт олныг бүрдүүлснээр мэргэшсэн захиргааны байгууллага болох.
  • ЭРХЭМ ЗОРИЛГО:   Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд хүнд сурталгүй, аливаад чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх явдлыг хэвшүүлж, эдийн засаг нийгмийн бусад хөтөлбөрүүдтэй нягт уялдсан цэгцтэй, уян хатан бөгөөд үр ашигтай үйлчилгээг бий болгоно.
  • ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

Хууль дээдлэх, шударга байх зарчим  - Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.

Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, бодлого чиглэлээр иргэдэд үйлчилж, шийдвэр гаргахад ашиглахад энэ зарчмыг баримтална.

Ил тод, нээлттэй байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, тогтвор сууршилтай, төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим болно.

Хариуцлага хүлээх зарчим – Сумын Засаг даргын Тамгын газар нь: Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ  иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

2024-01-02 10:33:20