СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

                                                                                                               

                                                          СОЁЛЫН ТӨВИЙН   ТАНИЛЦУУЛГА

                                 1.1 Байгууллагын түүхэн мэдээлэл:

            Гурванбулаг сумын Соёлын  төв нь анх 1942 онд “Улаан булан” нэртэйгээр  байгуулагдаж эрхлэгчээр нь Н.Цэдэндорж ажиллаж байсан. 1964 онд “Сумын клуб”-ын шинэ барилга баригдаж эрхлэгчээр нь Б.Балжир томилогдон ажиллаж байсан.

            1965 онд Баянхонгор аймгийн намын хорооны  4 дүгээр бүгд хурал, Соёлын ажилтны улсын 2 дугаар зөвлөгөөний шийдвэрийн дагуу малчин сэхээтэн залуучуудын өөрсдийн санаачлагаар 52 хүний бүрэлдэхүүнтэй “Хөх нуурын долгио чуулга” тус клубын дэргэд байгуулагдаж “Учиртай гурван толгой” “Далан худалч” “Гарын таван хуруу” зэрэг жүжгийг найруулан тавьж соёл урлагийн үйл ажиллагааг аймагт тогтмол тавьж байсан байна. Түүхэн хугацаанд ажиллаж байсан дарга нар н.Цэдэндорж, Б.Балжир, Д,Эрдэнэхуяг, Д.Мөнхжаргал, Л.Ачмаа, Б.Бадамцэцэг  нар ажиллаж байв.

            1957 онд Улаан булан, 1961 онд клуб, 1995 оноос Соёлын төв болон үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

            2017 оны 09 сараас эхлэн эрхлэгчээр Б.Бадамцэцэг ажиллаж байна.

                         1.2. Байгууллагын зорилго:

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хөдөөгийн болон алслагдсан хүн амыг соёлын олон төрлийн үйлчилгээгээр бүрэн хангах, ардын урлагийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг соёлын үйлчилгээ, уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж ажиллахад оршино.

           1.3 Байгууллагын зорилт:

 Байгууллагынхаа менежментийг сайжруулах, сумын хүн амд соёл урлагыг нээлттэй хурдан шуурхай чанартай хүргэх, ард  иргэд, хүүхэд багачуудыг идэвхтэй оролцуулах боломж нөхцөлөөр хангах.

Мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, чадварлаг хамт олон болох

Хөдөөгийн алсдагдсан хүн амд соёл урлаг, номын сангийн үйл ажиллагааг чанартай хүргэж ажиллах.

           1.4 Байгууллагын чиг, үүрэг

Монгол улсын Соёлын тухай хууль төрөөс баримтлах соёлын бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг баримтлан байгууллагын үйл ажиллагаа ил тод байдлыг хангаж соёлын үнэлэмж, үйлчилгээний чанарыг сайжруулсан хүүхэд багачууд, ард иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах судлан сурталчлах түгээн дэлгэрүүлэн ардын урлагыг орчин үеийн соёл урлагтай хослуулан хөгжүүлэхэд оршино.

                    
 

2022-10-17 12:08:33