БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД–2026” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО.

БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД–2026” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО. Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбатын ивээл дор, Боловсролыг дэмжих жилийн хүрээнд “Бяцхан инженерүүд - 2026” аймгийн аварга шалгаруулах уралдаан /2026.04.17/ зохион байгуулагдлаа. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, бүтээлч, асуудал шийдвэрлэх, туршиж ойлгох, хийж сурах чадварт суралцуулах зорилготой ШИМТ хөтөлбөрийн агуулгаар“Бяцхан инженерүүд - 2026” аймгийн аварга шалгаруулах уралдааныг Баянхонгор аймагт хийж буй юм. Энэ жилийн уралдааныг аймгийн Боловсролын газар, “Гэгээн сумади” сургууль цэцэрлэгийн цогцолбор хамтран зохион байгуулж байна. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр оролцохдоо суурь боловсролоосоо шинжлэх ухаантай танилцаж, зохион бүтээх чадвараа хөгжүүлэхээр уралдаанд зорин иж оролцож буй хүүхэд багачууд, тэднийг бэлтгэсэн багш нарт амжилт хүсэв. Тэмцээнд 15 цэцэрлэгийн 44 хүүхэд, 22 багш мэдлэг ур чадвараа сорьж байгаа бөгөөд оролцогч багууд 5 сэдвээс нэг сэдвийг сонгон нэг цагийн турш анхаарлаа төвлөрүүлэн өгөгдсөн сэдвийн дагуу зохион бүтээж эхэллээ. Шимт хөтөлбөр Гэгээн сумади сургууль цэцэрлэгийн цогцолборт сүүлийн 3 жил хэрэгжиж байгаа бөгөөд “Бяцхан инженерүүд ” аймгийн аварга шалгаруулах уралдааныг анх удаа Баянхонгор аймаг ийн зохион байгуулж буй юм. Тус тэмцээнд Гурванбулаг сумын хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн Нарханууд баг М.Баяржаргал, Б.Тунгалаг багшийн удирдлаган дор амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.

2026-05-11 10:37:48