“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ОРЧИНГ ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ” ГАРГАН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2024 оны 5 сард “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” аргачлалыг нэвтрүүлсэн шилдэг байгууллага шалгаруулах уралдааны удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж ажиллалаа.

  • “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” аргачлалыг нэвтрүүлсэн аймгийн төвийн 12 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
  • БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ОРЧИНГ ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ” уриалгыг Гурванбулаг сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамт олноос санаачлан дэвшүүлж байна гэсэн пост мэдээллийг сумын фэйсбүүк групп болон ангиудын группүүдэд байршуулсан.
  • Цэцэрлэгийн нийт албан хаагчдад “ Цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулсан. Ингэхдээ “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг чадвар олгох сургалтын модуль” ногоон номноос кейс ажиллуулж харилцан ярилцах хэлбэрээр зохион байгуулсан.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээллийн 4 өртөө байгуулан ажилласан. Бүлгийн багш, багшийн туслахууд өглөө хүүхэд хүлээн авах, орой хүүхэд тараах цагуудаар 5-8 эцэг эх, асран хамгаалагчдыг дагуулан “Таны мэдлэгт” өртөөгөөр аялуулан холбогдох мэдээллийг өгч дадлага ажил хийлгэсэн. Ажлын 5 өдөрт 87 хүнийг хамруулсан.
  • Цэцэрлэгийн нийт эцэг эх, асран хамгаалагчдад “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлийн хэлбэрүүд” “Хүүхдийн хамгаалал, хүчирхийлэлгүй орчин”,  “Хүүхдийн эрхийн конвенц” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулсан. Үүнд 4 бүлгийн нийт 68 хүн хамрагдсан.
  • Сумын төрийн байгууллагуудын албан хаагчдад “Хүүхдийн эрх”, “Хүүхдийн хүчирхийллийн хэлбэрүүд”, “Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадварт сургах аргачлал” зэрэг агуулгуудыг хамарсан сургалтыг заах аргын нэгдлээрээ хамтран ярилцаж төлөвлөн шаардагдах хэрэглэгдэхүүн ППТ бэлтгэн зохион байгууллаа.
  •    

 

2024-05-21 09:58:20