Байгууллагын стратеги төлөвлөгөөгөө албан хаагчдаараа хэлэлцүүлэн баталлаа

Байгууллагын стратеги төлөвлөгөөгөө хэлэлцүүлэн өөрчлөх, сайжруулах, бодлогоо шинэчлэн тодорхойлох, алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтоо 1 бүрчлэн ярилцаж, шинжилгээ хийж хэлэлцүүллээ. Албан хаагчид 3 багт хуваагдаж байгууллагынхаа гадаад, дотоод орчинд шинжилгээ хийж, сул талаа давуу тал болгох, эрсдэлээ боломж болгох стратегээ өөрсдөө боловсруулж, ажилтан бүр оролцсоноороо онцлог хэлэлцүүлэг боллоо.

2024 онд хийх ажлаа ярилцаж, хэрхэн бүтээлчээр ажиллах төлөвлөлтийг хийж, хагас бүтэн жилээр тайлагнан ажиллах ажлын чиглэлийг гаргалаа. Сайн төлөвлөлтөөс ажлын бүтээмж, амжилт эхэлдэг.

2024-03-18 00:00:00