БАГШ СОЛИЛЦОО АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, БШУГ-ын даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэн 2023 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн 3-р цэцэрлэгтэй “Багш” солилцоо үйл ажиллагааг багш нарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд, нэгж сургалт, үйл ажиллагааны шинэлэг арга зүй, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаа зэрэг чиглэлүүдээр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Заг, Галуут сумын цэцэрлэгийн удирдлага, багш нар ирж хамтран ажиллалаа. Мөн 2023 оны 09 дүгээр сард дуу хөгжмийн багш Г.Өлзийбаяр “Багш солилцоо” үйл ажиллагаагаар 6-р цэцэрлэгт ажиллаа.

2023-10-16 11:26:02