Засаг даргын Тамгын газрын товч танилцуулга

Сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээг өндөр боловсрол ур чадвартай албан хаагчдаар ард иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай чанартай үзүүлэх Монгол улсын хууль, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр, аймаг, сумын ИТХ, Засаг даргын захирамж шийдвэрийг орон нутгат сурталчлах хэрэгжүүлэх биелэлтийг хянах ажлыг өндөр түвшинд зохион байгуулах Засгийн газар, бүх шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг судалж сурталчилан анхан шатанд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргааны 14 албан хаагч, төрийн үйлчилгээний 9 албан хаагч, улс төрийн 7, төрийн тусгай 3 албан хаагч нийт 33 орон тоотойгоор төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна.

Төрийн албан хаагч бүртэй оны эхэн хөдөлмөрийн гэрээ байгуулан,  ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.

Манай хамт олонд дээд боловсролтой 23 албан хаагч, тусгай дунд боловсролтой 2, бүрэн дунд боловсролтой 5, суурь боловсролтой 3 албан хаагч, насны ангилалаар авч үзвэл 25-35 насны 11, 36-45 насны 15, 45 аас дээш насны 7 албан хаагч тус тус ажиллаж байна.

2022-06-29 11:44:20