МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ БЯМБЫН ДАВААСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ БЯМБЫН ДАВААСҮРЭН
Эцэг эхийн өгсөн дуудах нэр нь Бямбын Даваасүрэн. Дуурсагдах нэр нь Монгол улсын гавьяат багш доктон професор 1934 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт Цэнгэлийн голд малчин ардын гэр бүлд төрсөн.1950-1960 онд 10 жилийн сургууль, улмаар Улаанбаатар УБДС төгсөж тоо, физикийн багш болж өөрийн уйгагүй их хөдөлмөр зүтгэл төр улсынхаа дэмжлэгээр ЗХУ-ын СХУ-ны дээд курст суралцаж 1969 онд эрдмийн зэрэг, 1980 онд ЗХУ сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Монголын СХУ-ын 2 дахь доктор. Багш хүн өөрийгөө хөгжүүлэх гэдэг үүнийг хэлдэг байх даа. Төр түмний буянаар эрдэм номын мөр хөөж багш хэмээх эрхэм хүндэт мэргэжлийг эзэмшин хөдөөгийн сургуулиас  ажил амьдралын гарааг эхэлсэн. Тэрээр багшийн дээд сургуулийг онц сайн дүнтэй төгссөн тэргүүний оюутан байсны хувьд Баянхонгор аймгийн 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр мөн сурганы кабнетийг анх үүсгэн байгуулж ажилласан. Улмаар Улаанбаатар хотод сурган хүмүүжүүлэх хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан СХУ хүрээлэнгийн орлогч захирал, жинхэнэ захирал, Боловсролын Яамны нэгдүгээр орлогч, жинхэнэ сайд, УБДС тэнхимийн эрхлэгчээр 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэж явсны ач гавьяагаар Монгол Улсын Гавьяат Багш хэмээх хүндэт цолын авсан.
Ж.Чойжил бичихдээ 50, 60,70,80 оны сайд дарга нарын ер нь багш эмч ялгаагүй удирдах ажилтанууд малчид тариаланч хэн ч ялгаагүй орой унтаж, өглөө эрт босч, өдөр өнжөөгүй эрдэм шинжилгээ төсөв төлөвлөгөө, илтгэл удирдамж  зохиол бүтээлээ бичдэг. Ном уншдаг сайхан  хэвшил болон тогтсон байлаа. Б.Даваасүрэн багшийн бичсэн зохион бүтээлийг одоогоор 5 үндсэн хэсэгт хувааж дүгнэлт хийж болохоор байна. Бага дунд сургууль, дээд сургуульд үзэх математикийн сурах бичиг, багш нарын  хэрэгцээний гарын авлага, зөвлөмжүүд, сургалтын онол, боловсруулсан том, том төсөл хөтөлбөр, удирдамжууд  нь 100 гаруй зарим зүйлийг хамтран бичсэн байна. Бага дунд сургуульд үзэх математикийн зарим сурах бичиг нь 4-5 удаа хэвлэгджээ. Бусадтай хамтран болон бие даан орчуулсан ном зохиол нь 50 гаруй байна. Гадаад оронд ОУ хурал зөвлөлгөөнд тавьж хэлэлцүүлсэн илтгэл, эрдэм шинжилгээний ажил 30 гаруй байна. Сүүлийн үед сурган хүмүүжүүлэх ухааны хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтанд уншсан лекцийн эмхэтгэл, удирдах ажилтны гарын авлага нийтлүүлжээ. Энэ нь тухайн цагтаа багш нарын ширээний ном байв. Гадаад дотоодын хэвлэл эрдэм шинжилгээний өгүүлэмж заах аргын зөвлөмж асуудал дэвшүүлсэн өгүүлэл шүүмж 300 гаруй буюу бараг тоогоо алдсан гэж хэлэхэд илүүдэхгүй. Нэгэн үе Б.Даваасүрэн багшийн бичсэн өгүүллэгүүд сурган хүмүүжүүлэх сэтгүүл, сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс гаргадаг эрдэм шижилгээний бүтээл дугаар алгасахгүйгээр гардаг байсныг санаж байна. Даваасүрэн багшийн бичсэн бүх ном зохиол нь 300-400 хуудас бүхий 30-аас 40 боть зохиол гаргаж болохоор байна. Багшийн энд тэнд уншиж байсан лекц яриа нь логик дэс дараалал сайтай товч оновчтой, нуршуу биш онол практик хосолсон жишээ дасгал сайтай сайхан лекц яриа болж байсныг олон удаа бишрэн  сууж  сонсдог байлаа. Сурган хүмүүжүүлэх ухааны доктор энэ хүний тухай бичээд байвал цаг цаас үл хүрнэм. Эрдэмтэн найз нөхөд, үр хүүхэд залуу судлаачид энэ их багшийн бүтээл зохиол оюуны их хөрөнгийг судалж цол зэрэг хамгаалсан ч болох байна.
•    Ардын засгийн жилүүдэд Баянхонгор аймгийн ардын гэгээрүүлэх сайдын албанд Цэндийн Баттөмөр, Цэндийн Намсрай, Бямбын Даваасүрэн нар 3 хүн ажиллажээ.
•    Даваасүрэн багш боловсролын системийг ажлын 10 хуруу шигээ мэддэг нийт багш нарыг баргалж нэрээр нь дууддаг асар өргөн мэдлэгтэй багш нарынхаа ажил амьдралын төлөө бүхий үйл ажиллагаагаа зориулсан хэзээ ч хүнийг дээр доор гэж ялгалгүй ямар ч тохиолдолд багш ажилтануудынхаа хүсэл бодлыг туйлын анхааралтай сонсдог боловсролын байгууллагын өмнө тулгамдсан асуудлын өмнө оновчтой боловсруулж дэвшүүлэн тавьж шийдвэрлүүлж чаддаг байлаа.
•    Оюутан сурагчын дотуур байранд тохь тухтай байлгах хөдөөгийн сургуулиудыг тохижуулж  малчдын хүүхдийн 90 хувь дотуур байраар хангаж үнэ төлбөргүй хооллодог болгосон.
•    Даваасүрэн сайд ЮНЕНСКО-ийн Ази далай оруудын боловсролын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байсан учир олон улсын  нэр хүндтэй хурал зөвлөлгөөнд илтгэл тавьж Монголын боловсролын байгууллага үнлэгдэж байлаа  
•    Англи хэлнээс “Алюс Тотулогийн” Африкийн зоригт өнчин бүсгүй хэмээх уран зохиолын номыг орчуулсан нь мэргэжлийн орчуулагч нарт үнлэгдэж байв.
•    Даваасүрэн гуайн хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж монгол улсын гавьяат багш алтан гадас  одон боловсролын тэргүүний ажилтан ойн медиалуудаас гадна сурган хүмүүжүүлэх академийн шагнал Маркс-энгельсийн медиал Польш улсын гэрээрэл хүмүүжлийн шагнал Ардын боловсролын комиссын медиал шагнагдаж байсан
•    МАХН 2 удаагийн их хурал, МАХН төв хорооны бүгд хурлын гишүүн БНМАУлсын Ардын их хурлын депутатад сонгогдож байсан.
Туулсан амьдралын 43 жилийг улс нийгэмдээ зориулж нэгэн биед ахадсан хэмээх оюуны боловсролыг монголын боловсрол оруулсан хүн
    Сургалтыг амьдралтай холбох асуудыг сөхөн тавьсан хүн бол доктор профессор Б.Даваасүрэн Монголын төдийгүй дэлхийн хэмжээний боловсролын асуудлыг төлөөлөн шийдвэрлэж явсан бас шинчлэгч үйл туурвисан бүтээлээрээ боловсролын түүхэнд нэрээн мөнхөлсөн эрдэмтэн Даваасүрэн хэмээх жирийн малчин ардын хөвгүүн жинхэнэ удирдагч боловсролын байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хойч үеийнхээ өмнө ихээхэн үйл бүтээлээр түүхэнд нэрээн үлдээсэн 60,70,80 д оны нэгэн оргил алдаршиж байлаа.
    Математик заах аргаар багш нарт зааж зөвлөж байгаа болон багш нартай харилцаж байгааг нь хараад хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг уурлаж уцаарлаж яарч тэвдэх гэж байхгүй маш тайван хүн, хүний үг ярьж хэлж байгааг таслахгүй сонсно. Түүний энэ чанар захирал байх сайд байхад ч өөрчлөгдөөгүй.
    Мөн ажиллах хугацаандаа давхардсан тоогоор дэлхийн 74 оронд очиж Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлэх их үйлсэд авч хэрэглэх туршлага судалж хэрэгжүүлж явсан.
 


Мэдээ оруулсан: 2022-06-28 03:56:23

2022-06-28 17:17:54