МАЛЫН СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ, УСТГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МАЛЫН СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ, УСТГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сумын хэмжээнд зүй бусаар хорогдсон малын сэг зэмийн устгал,орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна. Сумын онцгой комиссийн шийдвэр, сумын Засаг даргын 2024.03.20 өдрийн А/31 захирамжаар ажлын хэсэг байгуулагдан сэг зэм устгалын ажлыг зохион байгуулж байна.

Манай сумын хувьд , өвөлжилт хүндэрч цас их орсны улмаас сумын хэмжээнд малын зүй бус хорогдол 23405 толгой мал буюу нийт малын 15,3 нь хорогдсон дүн мэдээтэй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан малын сэг зэмийг

 ✅2 дугаар багийн Ихэр

 ✅4 дүгээр багийн Өвөр хөшөөд устгах цэгийг тогтоож 2405 малыг устгалын цэгт төвлөрүүлээд байна.

Мөн сумын онцгой комиссийн шийдвэр, Засаг даргын 2024.04.04 өдрийн А/39 захирамжаар малын сэг зэмийг худалдан авах үйл ажиллагааг 2024.04.19 ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мал амьтны сэг зэм нь хүрээлэн буй орчин ,малын бэлчээр,ундны ус бохирдуулж,олон төрлийн халдварт өвчин гарах,хүн малын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх тул малчин айл өрхүүд хорогдсон малынхаа сэг зэмийг зам дагуу болон ил задгай хаяхгүй байх, нэгдсэн цэгт буулгаж иргэний үүргээ биелүүлнэ үү.

  

 

2024-04-10 12:47:35