ЦЭЦЭРЛЭГ УРГАЦАА ХУРААЛАА

Хичээлийн жил эхэлсэн өдөр туршилтын талбайн ногоо, хүлэмжнийхээ энэ жилийн 4 дэхь удаагийн ургац хураалтыг хүүхдүүдтэйгээ хамтарч хураалаа. Хүүхдүүд маань хавар цэцгийн мандлын болон зарим ногооны үрсэлгээг багш нартайгаа хамтарч хийсэн тул ургасан ногоог хураалцахдаа олон олон асуултыг тавьж гайхсан, баярласан сэтгэгдэлтэй идэвхитэй сонирхолтой хураалцлаа. Нийтдээ төмс 60кг, хүрэн манжин 15кг, редикс 15кг, өргөст хэмх 30кг, помидор 8кг, салатны навч 5кг, хулуу 5кг ногоог хурааж хүүхдийн хоол хүнсэндээ хэрэглэсэн.

2024-10-01 00:00:00