Гурванбулаг сумын ЕБС-ийн удирдлага, багш, нар 11 сарын 7-11-ний өдрүүдэд УЛААНБААТАР хотын Чингэлтэй дүүргийн "Улсын тэргүүний 48-р сургууль" дээр сургалт, Монгол Японы Эмнэлэгтэй гэрээ байгуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг шинжи
Гурванбулаг сумын ЕБС-ийн удирдлага, багш, нар 11 сарын 7-11-ний өдрүүдэд УЛААНБААТАР хотын Чингэлтэй дүүргийн "Улсын тэргүүний 48-р сургууль" дээр сургалт үйл ажиллагаа харилцан туршлага солилцох сургуулийн менежмент орчинтой танилцаж оюунаа цэнэглэхийн зэрэгцээ Монгол Японы Эмнэлэгтэй гэрээ байгуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдан, төрийн ордон болон УИХ-ын үйл ажиллагаатай танилцах зэрэг туршлага судлах аялал хийлээ.
Дээрх үйл ажиллагаануудыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан УИХ-н гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат, нутгийн маань хүү Улсын начин Улсын алдарт уяач Б.Сэр-Од, 48-р сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, нутгийн хүү П.Нүрзэд Япон Монголын эмнэлгийн эмч ажилтан нартаа маш их баярлалаа.
#Эрүүл мэндээ хамгаалж хамтдаа суралцаж туршлага судалсан хамт олноороо дурсамж үлдээсэн сайхан өдрүүдийг өнгөрүүллээ.
 
2023-11-14 11:00:00