"Хамтдаа биелье" уралдаан амжилттай явагдлаа.
Гурванбулаг сумын 100 жилийн ой, БНМАУ тунхагласан, Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 99 жилийн ойг тус тус угтан Ерөнхий боловсролын сургуулийн Бага, Дунд ангийн заах аргын нэгдлээс нийт сурагчдын дунд зохион байгуулсан "Хамтдаа биелье" уралдаан амжилттай явагдлаа. Уралдаанд идэвхтэй оролцсон багш,сурагчдадаа баярлалаа.Тус уралдаанд
Бага анги
-I дүгээр байр Ч.Саруулзаяа багштай 5а анги
-II дугаар байр З.Мөнхтунгалаг багштай 3а анги
-III дугаар байр Н.Батчимэг багштай 2б анги
Дунд анги
-I дүгээр байр Д Зундуйжамц багштай 9а анги
-II дугаар байр П.Нацагдорж багштай 9б анги
-III дугаар байр Б.Юмчинхорлоо багштай 7а анги шалгарлаа.
    
    
   
  
2023-11-24 10:00:00