Сумын Ерөнхий боловсролын дэргэд "Итгэлтэй утас" ажиллаж эхэллээ

“Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Улаанбаатар хотын гурван сургуульд, орон нутгийн нэг сургуульд байршуулжээ.

             Тэд сурагчдад, ялангуяа бага ангийн сурагчдад “Итгэлтэй утас” гэх агуулгыг түгээж аав, ээж, асран хамгаалагчтайгаа 2 минутын турш үнэгүй ярих боломжтой утсыг суурилуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн байна.

Ингэснээр хүүхдүүд асран хамгаалагчдаа байршлаа мэдээлэх, хэрэгтэй үедээ холбогдох давуу байдлыг бий болгож өгсөн байна .Мөн асран хамгаалагч заавал хүүхдэдээ сургууль руу нь утас өгч явуулах шаардлагагүй, хүүхдүүд ч ухаалаг утасны зохисгүй хэрэглээнээс ангид байх сайн тал ажиглагдаж эхэлсэн аж. Цаашлаад бага насны хүүхэд утсаа гээгдүүлэх, мартаж өөр газарт орхих тохиолдол их гардаг учир энэ тал дээр ч сайн шийдэл болж өгсөн байна.

2023-09-26 11:51:57