ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ЕБС ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ БАЯНХОНГОР АЙМГИЙН

ГУРВАНБУЛАГ СУМЫН ЕБС ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

2023.05.19-ний өдөр Гүйцэтгэлийн үнэлгээний удирдамж чиглэлтэй танилцан үнэлгээний багийг захирлын 2023 оны 05 сарын 02-ны өдрийн А/14 тоот тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үнэлгээний багийн ахлагчаар сургалтын менежер Н. Оюунмаа гишүүдэд нийгмийн ажилтан Ц. Орхонтуул, багш З.Мөнхтунгалаг, У.Чимэгсайхан, Б.Оргилмаа, эцэг эхийн төлөөлөл Д.Мөнхзул, А.Баяртогтох сурагчийн төлөөлөл Г. Санчирням, Б.Цэцэнгуа нар ажилласан. Үнэлгээний бэлтгэл ажлын хүрээнд багш эцэг эхтэй уулзалт сургалтыг 2 удаа зохион байгуулсан ба ажлын төлөвлөгөө зураглалыг гарган, үнэлгээний багийн болон хянагч багшийн ажил үүргийн хуваарь, зэргийг гаргаж хуваарийн дагуу үйл ажиллагаа явууллаа. Бага ангийн 9 бүлэг, дунд ангийн 8 бүлэгт нийт 15 судлагдахуунаар давхардсан тоогоор 417сурагчаас 414 сурагч хамрагдаж 3 сурагч өвчтэй тасалсан шалтгаанаар бичгийн шалгалтанд хамрагдаагүй. Бичгийн шалгалтыг хуваарийн дагуу V/15- V/19 өдрүүдэд нийт 18 багш хянагчаар, үнэлгээний багийн 9 гишүүд давхар хяналт тавьж хариуцлагатай зохион байгуулсан. Үнэлгээний асуулгыг багш сурагч эцэг эх сурагчийн асуулгыг хуваарийн дагуу бэлтгэсэн анги танхимд үнэлгээний багийн гишүүн Ц.Орхонтуул, У.Чимэгсайхан Б.Оргилмаа нар зохион байгуулж ажилласан. Зохион байгуулалттай холбоотой асуудал гараагүй болно. Үнэлгээнд хамрагдсан нийт багш сурагч, эцэгэхчүүд та бүхэндээ баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье. 

  

 

 

2023-05-24 11:46:13