ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-НОМЫН БАЯР 2023 ГУРВАНБУЛАГ СУМД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-НОМЫН БАЯР 2023 ГУРВАНБУЛАГ СУМД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд жил бүрийн 05, 09 дүгээр сард зохион байгуулдаг "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" үйл ажиллагааг Баянхонгор аймгийн Нийтийн номын сан, аймгийн Зохиолчдын холбоо Ерөнхий боловсролын сургуулийн номын сан сумын нийтийн номын сан хамтран Гурванбулаг сумд амжилттай зохион байгууллаа. "Номын баяр-Орон нутагт" үйл ажиллагааны хүрээнд номын үзэсгэлэн, шинэ номын худалдаа, хуучин номын хямдралтай худалдаа, сум сургуулийн тэргүүний уншигч сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, номын хавчуурганы үзэсгэлэн гарахаас гадна танин мэдэхүйн асуулт хариултын олон төрөлт тэмцээн уралдааныг ЕБС-ийн хүүхдүүдийн дунд, насанд хүрэгчдийн дунд "Найрагтай үдэш" хөтөлбөрт үдэшлэгийг зохион байгуулагдлаа Тэргүүний уншигч Д. Нацагдорж дүр тэмдэгтэнээр Өндөх настан Дүншиг Долгорсүрэн, 3а ангийн сурагч Энхамгалан овогтой Хотолбаясгалан, 9а ангийн сурагч Сэргэлэн овогтой Гэгээнсарнай нар шалгарлаа. 50 номын хожил уралдаанд ЕБС-ийн багш нар амжилттай оролцож ном хожсон байна.

Үйл ажиллагааг зохион байгуулсан Баянхонгор аймгийн Нийтийн номын сангийн хамт Зохиолчдын холбоо дэмжин хамтран ажиллаж манлайлан оролцсон Гурванбулаг сумын Засаг даргын ТГ-ын дарга Р.Гантулга, ЕБС-ийн захирал П.Цэрэндолгор, насан туршийн боловсролын менежер Д.Буянаа, Б.Бадамцэцэг даргатай соёлын төвийн хамт олон, сумын номын санч Н. Найдалмаа, ЕБС-ийн номын санч Оюунжаргал ЕБС-ийн багш сурагчид, ард иргэд урлагын үзүүлбэр үзүүлсэн авъяаслаг сурагчид та бүхэндээ баярлалаа. 2023.05.13.

  

    

  

  

 

2023-05-14 00:00:00