Гамшгийн үед ашиглах зам гаргах, хаагдсан зам даваа нээх зорилгоор туулах чадвар өндөртэй ЗИЛ-131 автомашиныг хүлээж авлаа.

Сумын Засаг даргын Тамгын газар иргэдэд туслах Гамшгийн үед ашиглах зам гаргах, хаагдсан зам даваа нээх зорилгоор туулах чадвар өндөртэй ЗИЛ-131 автомашиныг хүлээж аваад байна. Автомашин худалдан авахад МУСТА, Ая зохиогч, дуучин Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Буяндэлгэр нарын санаачлагаар нутгийн иргэддээ туслах зорилгоор “НУТАГ СЭТГЭЛ” хандивын тоглолтыг зохион байгуулж тоглолтын орлого болон нутгаа гэсэн сэтгэлтэй уугуул, суугуул иргэдийн хандиваас 20,000,000 /хорин сая/, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 12,900,000 /арван хоёр сая есөн зуун мянга/, сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс 4,850,000 /дөрвөн сая найман зуун тавин мянга/ төгрөгийг тус тус шийдвэрлэж худалдан авалт хийлээ.

Хандивт мөнгөн болон эд материалын хандив өргөсөн эрхэм хүмүүст гүн талархал илэрхийлье

Нутаг сэтгэлтэй унаган нутгийн түмэн та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Засаг даргын Тамгын газар

2025-05-29 00:00:00