ГУРВАНБУЛАГ СУМ: ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ

ГУРВАНБУЛАГ СУМ: ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ

Цахилгаан хангамжийн дэд бүтцийн шинэчлэлтийн хүрээнд Дэлхийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Гурванбулаг сумын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, тус шугамыг СИП төрлийн тусгаарлагдсан утсаар шинэчлэн сайжруулав.

Мөн “Баянхонгор эрчим хүч” ЦТ ХХК-ийн инженер техникийн ажилчид айл өрхүүдийн цахилгаан хэрэглээний тоолуурыг автоматжуулсан системд шилжүүлсэн бөгөөд гудамжны гэрэлтүүлгийг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэсэн байна.

Ингэснээр сумын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэн сайжруулж, хэрэглээний найдвартай байдал, аюулгүй ажиллагаа, эрчим хүчний хүртээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд тодорхой ажлыг сум орон нутгаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

2025-12-10 12:54:38