Байгаль орчны газрын дарга Б.Бат-Өлзийгээр ахлуулсан Экологийн цагдаагийн албаны дарга н.Амаржаргал нарын хамтарсан ажлын хэсэг сумд ажиллав

2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр МБГЦ ХХК-иас Тээлийн Хүрэн гангад үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд Байгаль орчны газрын дарга Б.Бат-Өлзийгээр ахлуулсан Экологийн цагдаагийн албаны дарга н.Амаржаргал нарын хамтарсан ажлын хэсэг тус компанийн бичиг баримттай танилцлаа.

Шалгалтын явцад шаардлага хангаагүй гэж үзэн, Хангай суманд ирсэн техник, тоног төхөөрөмжийг газар дээрээс буцаах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэв.

Цаашид уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх бөгөөд нутаг орноо гэсэн иргэн бүрийн зөв шийдвэр нь тухайн лицензийг цуцлахад чухал нөлөө үзүүлэх юм.

“Саахалт хүний санаа нэг” гэдэгчлэн нэгдэж, идэвхтэй оролцсон Хангай сумын иргэддээ талархал илэрхийлье.

2026-04-02 12:55:35