МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЭМЧ ДОВЧИНГОМБЫН ТОВУУСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЭМЧ ДОВЧИНГОМБЫН ТОВУУСҮРЭН
     Довчингомбын Товуусүрэн    Баянхонгор багш, аймгийн Гурванбулаг сумын Шар  усны   голд 1940  онд онд  төрсөн.  Ишиг,  хурга, тугал хариулж  яваад  Гурванбулаг сумын бага сургуульд 1950 онд    орсон    ба    Галуутад  аймгийн төв байхад 10 жилийн сургууль    төгсөөд    АУДээд сургуульд орж,  1965 онд төгсөөд  Баянговь аймаг суманд их эмч, эрхлэгчээр 3 жил ажиллаад, Жаргалант сумын сум дундын эмнэлэгт ерөнхий эмч, байгууллагын даргын үүрэгт ажлыг давхар хийж, Эрүүл мэндийн системийн байгууллагад  тасралтгүй 39 жил ажиллажээ. Д.Товуусүрэн  зөвхөн  Гоц халдвартын  нян судлагчийн ажлыг 32 жил тасралтгүй хийж, бараг жил бүхэн гардаг тарваган тахлын хүний өвчлөлд 18 удаа орж ажиллаж, оношийн алдаа гаргалгүй богино хугацаанд халдварыг дарж эрүүлжүүлж, тухай бүрийн шуурхай арга хэмжээ авч ажилладаг, нэг ёсны гарт нь орсон ажил юм. Д.Товуусүрэн зөвхөн эмч төдийгүй алдартай  тамирчин гэдгийг хүмүүс мэднэ. Тэр аймгийн чөлөөт бөхийн 8 удаагийн аварга, одон бөмбөгийн аймгийн 6 удаагийн аваргаар шалгарч, бүсийн тэмцээнээс чөлөөт бөхөөр хүрэл медаль, одон бөмбөгөөр хүрэл медаль хүртэн, ширээний теннисний спортын мастер цол хүртжээ.  Д.Товуусүрэн үндэсний бөхөөр аймгийн начин цолтой бөгөөд он удаан жил хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах албанд хүчин зүтгэж,    Эрүүлийг    хамгаалахын    тэргүүний  ажилтнаар  тодорч,   1985  онд  Хөдөлмөрийн  хүндэт медаль,  Алтан гадас одон хүртэн, 2002 онд Монгол улсын Хүний гавъяат эмч цолоор шагнагджээ.       

2022-06-28 17:27:26