БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БАРХАСЫН ЛХАГВА

БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БАРХАСЫН ЛХАГВА
Бархас овогтой Лхагва нь Гурванбулаг сумын нутагт төрсөн. Бага наснаас эцэг эхийн хамт мал малаж өсчээ. Бичиг үсгийн боловсрол өндөр, удирдан зохион байгуулах авъяастай нэгэн байжээ. Б.Лхагва нь Гурванбулаг сумын Засаг даргын албыг нэр төртэй хийж байгаад өөрийн хүсэлтийн дагуу тууврын мал маллажээ. Б.Лхагва нь 27 жил тасралтгүй улсын бэлтгэлийн мал тууж хорогдолгүй тушааж, ноос, тарга хүчний нэмэгдлээс улсад 2 сая 200 мян.төгрөгний цэвэр ашиг удаа дараа  оруулж байв. Б.Лхагвын олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм хүндэт цол, “Баатарын алтан таван хошуу”, “Сүхбаатарын одон”-гоор  шагнажээ. Б.Лхагва нь ийнхүү тууварчдаас Монгол улсын анхны,  Баянхонгор аймгийн удаах буюу хоёр дахь хөдөлмөрийн баатар болжээ.
 

2022-06-28 17:26:15