МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН МАГСАРЫН ЦЭРЭНЖАМЦ

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН  ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН МАГСАРЫН ЦЭРЭНЖАМЦ

Цэрэнжамц Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд энэ сумын уугуул иргэн Магсарын хүү болж мэндэлсэн. Байгалийн сайхан цогцолсон Гурванбулаг нутагтаа хонь хурга хариулж явсан арван тавхан настай, давжаахан бор хүү анхныхаа зургийг авч хэвлэлд гарган бөөн баяр болж байсан цаг саяхан. Тэр бие сэтгэлээ дайчлан, хүн, мал, байгаль дэлхийн давтагдашгүй сайхныг гэрэл зургаар авч, энэ ажилдаа гаршиж, дадлагажсан хосгүй авъяасаараа тодорсон хүн.
М.Цэрэнжамц идэрхэн насандаа эвлэлийн байгууллагын ажилтан болж, Баянхонгор, Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, хоёрдугаар нарийн бичгийн дарга, "Үнэн" сонин, "Ардын эрх" сонины гэрэл зургийн сурвалжлагч, Төрийн ордны зурагчнаар олон жил зүтгэл бүтээлээ зориулж, 1992 оноос гэрэл зураг, рекламны "Цэтон" агентлагийн захирлаар ажилласаар яваа нэгэн. Гэрэл зургаар эх орны түүх, хүн зоны амьдрал ахуйг харуулна гэдэг гярхай,авхаалжтай хүний ажил.Энэ бүхнийг  М.Цэрэнжамц л хийж, олон улсын гэрэл зургийн уралдаануудад удаа дараа амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдсанаас гадна Олон улсын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн шагнал "ГРАНПРИ"-ээр Монголын сэтгүүлчдийн дотроос анх удаа шагнагдсан нь түүний цуцашгүй гэгээн хөдөлмөрийн үр дүн мөнөөс мөн.
Тэрээр 1978 онд Америкийн Коллинз Павлишир хэвлэлийн газраас дэлхийн зуун шилдэг фото мастер шалгаруулах уралдаанд Ази тивээс ганцаараа шалгарч, дэлхийн шилдэг зуун фото мастерийн нэг болсондоо бахархал дүүрэн явдаг ажээ. М.Цэрэнжамц төр улсдаа гуч гаруй жил хүчин зүтгэж яваа амжилтандаа тулгуурлан 1981 онд хоёр зуу гаруй өнгөт зурагтай "Монголын хүүхдүүд" гэрэл зургийн бүрэн хэмжээний альбом Япон улсад хэвлүүлснии гадна АНУ, Англи, Франц, Япон
Орос зэрэг орны хэвлэлүүдэд бүтээлүүд нь удаа дараа нийтлэгдэж өндөр үнэлэлт авч байв. Тэрээр 1983 онд Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд Монголын Сэтгүүлчдийн Холбооны нэрэмжит шагналаар шагнагдсан төдийгүй, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, 2000 онд Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол хүртсэн нь түүний ажилсаг, авхаалжтайг илтгэх буй за

2022-06-28 17:24:59