МАЛ СҮРЭГТ НАМРЫН АНГИЛАЛТ ХИЙЖ БРУЦЕЛЛЁЗЫН ШИНЖИЛГЭЭ АВСАН ТУХАЙ

Бог малын хээлтүүлэгчийн ангилалт болон бруцеллёз өвчний шинжилгээний дээж авах ажлыг сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаар захирамжын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 12-14-ний хооронд хөдөө аж ахуйн тасгийн дарга М.Ариунсан, мэргэжилтэн Б.Мөнхдалай, мал эмнэлгийн байцаагч Э. Хас-Очир, малын эмч Б.Бат-Эрдэнэ, бусад албан хаагчид, багийн Засаг дарга нартай хамтран бог малын хээлтүүлэгчийн 4 суурийн 413 хуц, 227 ухна, нийт 640 хээлтүүлэгчийг ангилалтад харуулан, цусны дээж авах ажлыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Амьдын жингийн дундаж үзүүлэлт болон аль багийн хээлтүүлэгч хаврын амьдын жингээс хэр нэмсэн зэрэг үзүүлэлтүүдийг тооцож гарган олон нийтэд сурталчлан ажиллах болно.

Дутагдалтай хээлтүүлэгчийг нөхөх зорилгоор өөрийн орон нутгийн цөм сүрэг бүхий өрхүүдээс шинээр  хурган хуц 80, ухна ишиг 59-ийг бойжуулж хээлтүүлэгч малын суурьт ялган төвлөрүүсэн байна.

 Бог малын хээлтүүлгийн ажлыг удахгүй болох БИНХ-аар хэлэлцүүлэн малчдын саналд тулгуурлан хугацааг тогтоохоор төлөвлөөд байна. Мөн хурлаар 2022-2023 онд хээлтүүлэгч мал маллах малчдыг сонгон шалгаруулж 12 дугаар сарын 01-ний дотор багтаан цуглуулж сонгогдсон малчинтай гэрээ байгуулан маллуулна.

 

 

2022-09-19 16:58:50