ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийт иргэдийн анхааралд

Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу манай сумын Цэнгэл 1 дүгээр багийн Билүүт Нарийн, Элстийн голуудын эх орчимд тарвага олноор үхсэн тохиолдол бүртгэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвийн мэргэжлийн баг 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тухайн газарт ажиллаж, дээж авч шинжилгээ хийлээ.

Урьдчилсан түргэвчилсэн шинжилгээгээр тарваган тахлын халдварын эерэг сорьц илэрсэн бөгөөд баталгаажуулах лабораторийн шинжилгээнд зориулан эдийн дээжийг Улаанбаатар хот дахь төв лабораторид хүргүүлээд байна. Эцсийн хариуг хүлээж байна.

Урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хөдөлгөөнт эргүүл ажиллуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Иймд нийт иргэд дараах сэрэмжлүүлгийг сайтар мөрдөнө үү.

- Хууль бусаар ан агнахгүй байх.

- Тарвага болон бусад хээрийн зэрлэг амьтдад ойртохгүй, сэг зэмд хүрэхгүй байх.

- Тэжээвэр нохойгоо уяж, халдвартай байж болзошгүй амьтантай харьцахаас сэргийлэх.

- Халуурах, булчирхай өвдөх зэрэг биеийн зовиур илэрвэл цаг алдалгүй сумын Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвд мэдэгдэж, эмнэлгийн тусламж авах.

Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, холбогдох байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна.

2026-07-20 00:00:00