ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН “ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ӨӨС СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Байгууллагын дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл” албан хаагчдын сургуулийн насны хүүхдүүдэд хууль эрх зүйн мэргэжилтэн Л.Ачмаа “Цахим залилангаас сэргийлэх талаар”, хөдөө аж ахуйн тасгийн дарга М.Ариунсан “ Хуванцар савны хэрэглээнээс татгалъя”, Засаг даргын Тамгын газрын Б.Баярбаатар ахлагчтай багаас “Цагаан сарын уламжлалт баярын тухай” сэдэвт сургалтууд хийлээ. Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хүүхдүүдийн хамт “Бид залилуулахгүй” аянд нэгдлээ. Байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн дарга Ц.Бямбасүрэн өсвөр насны охид, хөвгүүдтэй гарцаарчилсан уулзалт хийж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

 

 

2026-02-12 00:00:00