АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО.

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО.

Баянхонгор аймгийн удирдлагын бүрэлдэхүүн /2026.02.02/ өдөр хуралдаж Могой жилийн аймгийн аварга малчин, хошой аварга малчин, аварга тариаланч, аварга саальчныг шалгаруулах тухай асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аварга малчдыг үр бүтээлтэй ажилласан жил, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо, чанар, залуу малчдыг малжуулсан зэрэг 20 гаруй үзүүлэлтийг харгалзан мал аж ахуйн салбарын шилдгүүдийг тодруулдаг юм.

"Аймгийн аварга малчин өрх"-өөр

Цэнгэл 1дүгээр багийн малчин Ч.Баянболд, Ч.Загдсүрэн

Цэнгэл 1 дүгээр багийн малчин Б.Олонбаяр, Х.Урангоо,

Давааны ам 2 дугаар багийн малчин Д.Мөнхтулга, Ю.Цэцэгжаргал

Буга 3 дугаар багийн малчин П.Тогтохбаяр М.Пүрэвсүрэн

Хөвийн ам 4 дүгээр багийн малчин С.Содномбалжир, Т.Пунсалдулам нар тус тус “Аймгийн аварга малчин өрх”-ийн болзол ханган шалгарлаа. Та бүхэндээ баяр хүргэе.

Аварга малчдын шагналыг жил бүрийн сар шинийн босгон дээр гардуулдаг уламжлалын дагуу 02 сарын 10-ны өдөр малчны хотонд нь очиж гардуулахаар боллоо.

 

2026-02-04 09:25:53