ГУРВАНБУЛАГ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БАЯНДАЛАЙ, ЗАСАГ ДАРГА Б.МӨНХДАЛАЙ НАР АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЛАА

ИТХ-ЫН ХУРЛЫН ДАРГА Б.БАТСУУРЬ, ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ НАР 20 СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ҮР ДҮНГИЙН ДӨРВӨН ТАЛТ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат нар 20 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

Энэ жилийн гэрээ нь тухайн сумын ИТХ-тай хамтран байгуулж байгаа нь гүйцэтгэх засаглал, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран үүрэг хүлээх, хуулиар олгосон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгааг тодорхойлох, хэмжих боломжийг бүрдүүлнэ үзэж буйгаа гэрээ үзэглэхийн өмнө аймгийн удирдлагууд яриандаа тодотгов.

Гэрээнд

1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах

2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх

3. Чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй хүний нөөцийг бэхжүүлэх

4. Төрийн цахим үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх

5. Гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх

6. Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах

7. Хууль, эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах

8. Халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах

9. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн дэмжих

10. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын бүлгүүдийн оролцоог нэмэгүүлэх

11. Жендэрийн эрх тэгш байдлын үзүүлэлтийг сайжруулах

12. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын бодлогыг хэрэгжүүлэх

13. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх

14. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тогтвортой байдлыг хангах

15. Байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах

16. Иргэдийн олон талт хэрэгцээг хангасан орчныг нэмэгдүүлэх

17. Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх

18. Төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх

19. Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчилах гэсэн үндсэн 19 зорилтыг тусгажээ.

2026-02-02 00:00:00