"СУРАЛЦАГЧ ИРГЭН" ТӨСӨЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хууль эрх зүйн мэргэжилтэн "Зөрчлийн тухай хууль", "Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар", Цэцэрлэгийн арга зүйч "Хүүхдийн насны онцлог" сэдвээр, Нийгмийн даатгалын байцаагч "Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамрагдахын ач холбогдол" сэдвээр сургалт мэдээллийг зохион байгуулж, гарын авлага тараалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Би залилуулахгүй ээ” аянд сумын иргэд нэгдлээ.

Дээрх үйл ажиллагааны үеэр ЭМТ-ийн хамт олон жигнэмэг, кофе, цайгаар иргэдийг дайллаа.

Хууль эрх зүйн сургалтанд

1-р хорооноос 16

2-р хорооноос 9

3-р хорооноос 5

4-р хорооноос 13

5 –р хорооноос 19 нийт 62 суралцагч иргэн хамрагдлаа.

Хамтран ажилласан Төрийн байгууллагууд, хороо хорины ахлагч, иргэддээ талархал илэрхийлье.

ЗДТГазар

2025-10-15 00:00:00