"Малчин та-Мянган мэргэжлийн эзэн" зөвлөгөөн зохион байгуулагдлаа

"Малчин та-Мянган мэргэжлийн эзэн" зөвлөгөөнийг 2025 оны 06 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга "Малчин та-мянган мэргэжлийн эзэн" сэдвээр мэдээлэл хийлээ,

Мөн Эрүүл аяюулгүй орчин" сэдвээр,    Е Монголиа үйлчилгээн талаар, галын аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнээс татгалзаж, эрүүл зөв амьдаръя, ОНХС-ийн журмын хэрэгжилт сэдвээр хариуцсан албан хаагчид сургалт, мэдээлэл зохион байгууллаа. 

Зөвлөгөөний үеэр малчдын дунд спортын 8 төрөл, урлагийн 4 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, 183 малчин оролцлоо. 

Урлаг, спортын тэмцээнийг 3 -р баг тэргүүн байр, 1 дүгээр баг 2-р байр, 2-р баг 3 дугаар байр эзэллээ. 

    

2025-06-12 00:00:00