"ХАМГИЙН ДУЛААН ГЭР БҮЛ-МИНИЙ ГЭР БҮЛ"

"Хамгийн дулаан газар - Миний гэр бүл" зөвлөгөөнд МУ-ын гавьяат багш, доктор Ш.Чимгээ   урилгаар оролцож, "Хүн байхын утга учир" сэдэвт лекц уншлаа. Мөн хууль эрх зүйн мэргжилтэн “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн үнэ цэнэ”, Хамтарсан багаас "Хүүхэд хамгааллын хууль, хууль хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд" сэдвээр сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулав.  Зөвлөгөөний төгсгөлд “Гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг  хийж, гэр бүлийн өмнө тулгамдаж байгаа  асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гаргалаа. Зөвлөгөөнд нийт 123 гэр бүлийн 163 иргэн хамрагдлаа. 

  

 

 

 

2025-05-31 00:00:00