Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт дадлагын бэлтгэл

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт дадлагын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 2025.04.10-ны өдрийн 7.00-10.00 цагт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Орлогч дарга, дэд хурандаа Мягмарсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэг хийж, зөвлөгөө өгөх, "Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах тухай", "Гал түймрийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ" сэдвүүдээр сургалт өгөх ажлыг зохион байгууллаа. Энэхүү сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаанд сумын Гамшгаас хамгаалах Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 71 төрийн албан хаагч хамрагдлаа. Төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж, иргэн-төр засгийг холбох гүүр нь болж ажилладаг төрийн албан хаагчиддаа амжилт хүсье.

 

2025-04-10 10:59:19