БИО ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА.

Био техникийн арга хэмжээнд зориулан 8.000.000 сая төгрөгний өртөг бүхий 200 пресс өвс, 50 шуудай хивэг, 600 л бензин зарцуулсан байна.

Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар нутгийн иргэд төрийн албан хаагчидтай хамтран 1-р багийн нутаг Гурванбулаг уул, Мөрөнгийн эх, 3-р багийн нутаг  Хар усны эх Хэргэлзийтийн эх гэсэн газруудад байршсан Янгир, Аргал,Бугын сүрэгт Био техникийн арга хэмжээнд 90 пресс өвс, 400 кг хужирыг  тавьж био техникийн арга хэмжээ авсан байна.

Мөн 3 сарын дундуур Хөх нуурын эх,  Улаан битүүх, Цагаан битүүхэд байрласан Янгир, Бугын сүрэгт Био техникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. 

   

 

2025-01-29 00:00:00