“ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН ТӨРИЙН АЛБА” АЯН ӨРНӨЖ БАЙНА

“ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН ТӨРИЙН АЛБА” АЯН ӨРНӨЖ БАЙНА
Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаарт тогтоолын дагуу "Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" аяныг 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР нь Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.
Үүнд:
1. Төрийн албаны хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн албан хаагч, иргэдийг мэдээллээр хангах, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа,
2. Төрийн албаны салбар зөвлөл, төрийн байгууллага, албан хаагчдын сайн туршлага болон төрийн албанд ажиллахын учир утга, соёл, инновацыг таниулах, сурталчлах үйл ажиллагаа,
3. “Бид иргэдээ сонсож, шийднэ” иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа,
Манай байгууллагын үйл ажиллагааны чиглэлтэй хамааралтай мэдээллийг "Бид иргэдээ сонсож, шийднэ" зорилтыг хүрээнд өдөр тутамдаа албан хаагчдаас иргэд та бүхэн авах боломжтой.
http://hhaag.bkh.gov.mn/%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD.../ 

2025-03-12 13:45:56