АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

ГУРВАНБУЛАГ СУМААС 2024 ОНЫ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 3  ТӨРЛӨӨ

Монгол улсын Мал аж ахуйн салбарт өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл 1-р багийн малчин өрх Б.Болдбаатар, Б.Амаржаргал нарын гэр бүл, Давааны Ам 2-р багийн малчин өрх Б.Шийрэвдорж, Л.Хоролгарав нарын гэр бүл болон Буга 3-р багийн малчин өрх Ө.Энх-Амгалан, Г.Ариунжаргал нарын гэр бүл аймгийн аварга малчин өрхөөр шалгарлаа.

Шагналыг АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, ХХААГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхтогтох, Гурванбулаг сумын ИТХ-ын дарга Б.Баяндалай, сумын Засаг дарга Б.Мөнхдалай болон сумын удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ хүндэтгэлтэйгээр гардуулав.

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдад баяр хүргэн Баянхонгор аймгийн ХДТ-ын театрын дуучин МУСТА Р.Болортуяа ая дууны мялаалга өргөлөө.

Таван хошуу мал нь тал дүүрэн бэлчиж, малчин таны алдар мөнхөд өөдөө байх болтугай.

    

2025-02-20 00:00:00