ГУРВАНБУЛАГ СУМЫН МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын “Малчид, төлчдийн зөвлөгөөн, зохион байгуулах тухай” А/21 дүгээр захирамж, Сумын Засаг “Малчид, төлчдийн зөвлөгөөн, зохион байгуулах тухай” А/14 дүгээр захирамж, 02 дугаар Удирдамж, хөтөлбөрийн дагуу Засаг даргын Тамгын газрын хамт олон 2025 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Малчдын зөвлөгөөн, урлаг, спортын арга хэмжээ зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн Орлогч дарга Н.Наранбаяраар ахлуулсан ажлын хэсэг ирж Төр засаг, аймгаас хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбар, мал эмнэлгийн салбар, нийгмийн даатгалын талаарх мэдээллийг хүргэн хамтран ажиллалаа. Тус сумын Засаг дарга Б.Мөнхдалай сумд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хөдөө аж ахуйн тасгийн М.Ариунсан миний бие, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Л.Ачмаа, татварын байцаагч Л.Саруулбуян, газрын даамал Б.Хонгорзул, болон Жаргалант сумын цагдаагийн хэсгээс тус тус хариуцан ажилладаг ажилтай холбоотой мэдээлэл хийж хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, малчдын санал, асуултыг хүлээн авч зөвлөлдлөө. “Сумын аварга малчин өрх”-өөр малчин С.Мөнхбат, Э.Гантөмөр, Д.Эрдэнээ, С.Хишигжаргал, Г.Бямбажав нарын гэр бүл шалгарч аймаг, орон нутгийн удирдлагууд шагналыг гардууллаа. Мөн төр засгийн одон, медалиар шилдэг тэргүүний малчдыг шагнаж урамшууллаа. Энэ үеэр МУСТА, ая зохиогч Н.Баасандорж ирж ая дуугаа өргөн, өөрийн санаачлан зохион байгуулсан “Нутаг сэтгэл” хандивын тоглолтын орлого болон орон нутгийн төсвөөс хамтарсан хөрөнгө оруулалтаар “ЗИЛ-131” авто машин худалдан авчирч сумын удирдлагад түлхүүрийг гардуулан өглөө. Зөвлөгөөнд оролцсон 213 малчид, иргэд, төрийн албан хаагчид оролцлоо. 2025 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Малчдын зөвлөгөөнд оролцогчдод зориулсан спортын арга хэмжээг гар бөмбөг, хөгжөөнт буухиа, “Дөрвөн бэрх” шагайн буухиа гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдлөө. Малчдын зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Н.Баасандорж тус сумын сайн дурын уран сайханчидтай хамтран урлагын тоглолт хийн ая дуугаа өргөлөө.

 

 

 

  

2025-02-10 00:00:00