Өөр аймаг сумдад өвөлжиж байгаа малчин өрхийн малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж тандалт хийж байна

Тус суманд цас их унаж өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор зэргэлдээ аймаг, суманд 51 өрхийн 9171 мал отроор өвөлжсөнөөс 19 өрхийн 4217 мал отроос ирээд байна. Отроор явсан малчдын ирэх хугацааг тогтоох ажлыг хийж . сумын Засаг даргын 2025.02.16-ны өдрийн А/26 Отор нүүдлээр өөр аймаг сумдад өвөлжиж байгаа малчин өрхийн малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж тандалт хийн хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарган отор нүүдлийг хүлээн авч ажиллаж байна.

2025-03-11 11:27:56