ГУРВАНБУЛАГ СУМД 5000 БООДОЛ ӨВСНИЙ ХАНДИВЫН АЯНГ "УУЛС НОЁН" ХХК ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

МУ-ын СТА, ая зохиогч Н.Баасандорж,  СТА дуучин Н.Буяндэлгэр нарын хамтран зохион байгуулсан "Нутаг сэтгэл" хандивын тоглолтын үеэр хандивлагдсан  5000 боодол өвсийг өнөөдрөөс эхлэн малчдад хүргэх ажлыг "Уулс ноён" ХХК-ний зүгээс 17 ажилтан, 9 техникийн хүчээр хийж байна.

Нэг өрхөд 8 боодол өвс хуваарилдсан бөгөөд өвсийг малчдын суурьт хүргэх, зам давааг гаргах ажлыг 2025 оны 02 сарын 06-10 хооронд "Уулс ноён" ХХК,  Засаг даргын Тамгын газартай хамтран сумын хэмжээнд зохион байгуулж байна. 

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

2025-02-06 15:07:31