Багт ажилласан талаарх мэдээлэл

Гурванбулаг сумын Буга 3 дугаар багт сумын Засаг дарга Э.Жавхлангаар ахлуулсан ЗДТГазар, Эрүүл мэндийн төв хамтарсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  3 сарын 1, 2-нд өдрүүдэд малчдад тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр нийт 27 суурийн 49 өрхөөр орж Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 10 суурийн 28 өрхөд тусламжийн улаан буудай, хэвэг хүргэж, зүй бус хорогдлын мэдээг авч, хандиваар цугласан мөнгөн тусламжийн 55000 төгрөгийг хүргэсэн. 

Буга багийн  2 өрхийн гэрийг хаваржаанд нь хүргэж ажиллалаа. 

2-р багийн  Засаг дарга  Д.Мөнхчулуун ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 

Давааны ам 2-р багт Зам даваа гаргахаар 2024 оны 03 дугаар сарын 02, 03-нд ажиллалаа. 

Дараах газруудад зам даваа гаргасан байна. 

Оргиугийн дөрөлж, Богино Бумбатын хоолой, Дулаан жалгын ар, өвөр , Өвөр бумбатын даваа, Ар матаг, Өвөр хөв, Улаан чулуу зэрэг газруудад нийт 150 км зам гаргаж, цасан суусан 1 машиныг чирж гарган гэрт хүргэж, 8 айлын цасанд дарагдсан хорооны цасыг арилгах, гаргасан байна. 

2024-03-04 12:15:07