Зэрлэг ан амьтдад дэм болох зорилгоор Хөх нуур, Гурванбулаг хайрхан, Мөрөн зэрэг газруудад суурин байдаг янгир, буга, гөрөөс зэрэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.

Гурванбулаг сумд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор уулын туруутан, зэрлэг амьтдын  амьдрах орчин нөхцөл хүндэрч байна. Зэрлэг ан амьтдад дэм болох зорилгоор Хөх нуур, Гурванбулаг хайрхан, Мөрөн зэрэг газруудад суурин байдаг янгир, буга, гөрөөс зэрэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна. 2023 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос орсон хөрөнгөөр 1000 орчим боодол өвс, 6 тн хужрыг татан авч тус арга хэмжээнд зарцууллаа. Тус ажлыг 2024 оны 01 дүгээр сард 4 удаагийн биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд 02 дугаар сард үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм. Хөх нуур, Гурванбулаг уул орчмын малчид тус ажилд өөрсдийн идэвх  санаачлагатай оролцож байна. Тухайлбал 1 дүгээр багийн малчин Б.Олонбаяр, Б.Төгсбаяр, 3-р багийн малчин Л.Бямбасамбуу, 2-р багийн малчин Н.Буяннэмэх нар оролцон ажилласан.

    

  

2024-02-01 12:01:04