АРХИГҮЙ ЦАГААН САР АРХИГҮЙ ХОТ АЙЛ УРИАЛГА

Гурванбулаг сумын ард иргэдээ 
Монголын ард түмэн эрт дээр үе, эцэг өвгөдөөс улбаалан сар шинийн баярыг өвлийг өнөтэй даван, мал сүрэг онд мэнд орж, айл хотлоороо амар амгалан аж төрсний гэр бүл ураг төрлийнхний уулзан золгож, төр засаг, өвөг дээдсээ хүндэтгэн хотол олноороо цэнгэдэг уламжлалт заншилтай билээ

Энэ сайхан уламжлалт баяраараа архи сархдыг тэвчиж "АРХИГҮЙ ЦАГААН САР", " АРХИГҮЙ ХОТ АЙЛ" УРИАЛГЫГ Гурванбулаг сумын ард иргэддээ айлган барьж байна. 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

2024-01-31 10:33:01