ГУРВАНБУЛАГ СУМД ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАГДЛАА

Гурванбулаг сумын нийт нутаг дэвсгэр 15-35 см цасан бүрхүүл тогтон, агаарын температур  олон жилийн дунджаас 1.1 хэмээр илүү хүйтэрч байна.

Тус сум  зудын "Маш их" эрсдэлтэй гэж үнэлэгдэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Малын өвс тэжээл хомсдож, цасан бүрхүүл зузаарч,              маш их хүйтэрч байгаатай холбоотой малын хорогдол 933 толгойд хүрээд байна. Иймд малчид иргэд өвс тэжээлээ буусан даруйд бэлэн мөнгөөр худалдан авч, дараагийн татан авалтуудаа шуурхай хийх шаардлагатай байна.

2024 оны 01 сарын 24-нд  зах зээлээс  өвс 18тн,  хөнгөлөлттэй үнээр 30 тн тэжээл татан авч, малчдад хүргэн ажиллаж байна. 

Тэжээл-12000, өвс 25000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байгаа юм байна. 

ᠭᠤᠷᠪᠠᠨᠪᠤᠯᠠᠭ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᠬᠡᠷ 15-35 ᠰᠠᠨᠲ᠋ᠢᠮᠧᠲ᠋ᠷ ᠴᠠᠰᠤᠨ ᠪᠦᠷᠬᠦᠭᠦᠯ ᠲᠣᠭᠲᠠᠨ᠂ ᠠᠭᠠᠷ ᠤᠨ ᠲᠧᠮᠫᠧᠷᠠᠲᠦ᠋ᠷ ᠣᠯᠠᠨ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠳᠤᠮᠳᠠᠴᠢ ᠠᠴᠠ 1.1 ᠬᠡᠮ ᠢᠶᠡᠷ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠬᠦᠢᠲᠡᠷᠡᠴᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠲᠤᠰ ᠰᠤᠮᠤ ᠵᠤᠳ ᠤᠨ 《ᠮᠠᠰᠢ ᠶᠡᠬᠡ》 ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠦᠨᠡᠯᠡᠭᠳᠡᠨ ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠠᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠥᠨᠳᠦᠷᠵᠢᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠪᠡᠯᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠰᠢᠯᠵᠢᠯ᠎ᠡ᠃ ᠮᠠᠯ ᠤᠨ ᠡᠪᠡᠰᠦ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠬᠣᠮᠰᠠᠳᠠᠵᠤ᠂ ᠴᠠᠰᠤᠨ ᠪᠦᠷᠬᠦᠭᠦᠯ ᠵᠤᠵᠠᠭᠠᠷᠠᠵᠤ᠂ ᠮᠠᠰᠢ ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠢᠲᠡᠷᠡᠴᠢ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠤᠨ ᠬᠣᠷᠣᠭᠳᠠᠯ 933 ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠳᠤ ᠬᠦᠷ᠎ᠡ ᠳᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠶᠢᠮᠦ ᠳᠦ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠢᠷᠭᠡᠳ ᠡᠪᠡᠰᠦ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠢᠶᠡᠨ ᠪᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠳᠠᠷᠤᠢ ᠳᠤ ᠪᠡᠯᠡᠨ ᠮᠥᠩᠭᠥ ᠪᠡᠷ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠲᠠᠲᠠᠨ ᠠᠪᠤᠯᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢᠶᠠᠨ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠬᠢᠬᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
2024 ᠣᠨ ᠤ 01 ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 24 ᠍ ᠳᠦ ᠵᠠᠬ᠎ᠠ ᠵᠡᠭᠡᠯᠢ ᠡᠴᠡ ᠡᠪᠡᠰᠦ 18 ᠲᠣᠨ᠂ ᠬᠥᠩᠭᠡᠯᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠦᠨ᠎ᠡ ᠪᠡᠷ 30 ᠲᠣᠨ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠲᠠᠲᠠᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠮᠠᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠬᠦᠷᠭᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ-12000᠂ ᠡᠪᠡᠰᠦ 25000 ᠲᠥᠭᠦᠷᠢᠭᠡᠨ ᠦ ᠦᠨᠡᠲᠡᠢ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

 

2024-01-24 11:43:30