МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИИН ӨДРИИГ ТОХИОЛДУУЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2023 ОНЫ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц Батбаатарын баталсан “Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2023 оны анхан шатны  тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг сумын "Шагайн холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээний эрэгтэй төрөлд өндөр настан Ж.Пүрэв, “Шагайн холбоо’-ны тэргүүн Ц.Баатаржав, иргэн Г.Ууганбаяр, Д.Баянмөнх, Г.Баясгалан, малчин Б.Батнасан, сувилагч Б.Далайцэрэн нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй, эмэгтэй төрөлд Орлогч дарга Э.Сүглэгмаа, нярав П.Цэцэгдэмбэрэл, сургуулийн нийгмийн ажилтан Ц.Орхонтуул нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож тойргийн системээр тоглолтыг явууллаа.

Эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт Г.Ууганбаяр, 2 дугаар байрт Ж.Пүрэв, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрт Ц.Орхонтуул нар тус тус шалгарч Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох эрх, Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн медалийн хамт гардуулан өгөв.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Эрдэнэ-Очир дараагийн шатны тэмцээнд оролцох шатарчдад замын зардалд шатахууны дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

   

 

2023-11-29 00:00:00