БШУЯ- ны дэд сайд Г.Ганбаяр ГУРВАНБУЛАГ суманд ажиллалаа

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ГУРВАНБУЛАГ СУМАНД

БШУЯ- ны дэд сайд Г, Ганбаяр энэ сарын 12 нд Гурванбулаг суманд ажиллаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, суралцагч нарын хичээлийн явц, багш нарын цалин хөлс, дутагдаж буй багшлах боловсон хүчний асуудлаар сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийнхэнтэй ярилцав. Тус сумын ЕБС - д энэ жил 350 хүүхэд , Хүүхдийн цэцэрлэгт 110 хүүхэд суралцаж байна. Сайд ажиллах үедээ тус суманд баригдаж буй 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын явцтай танилцаж эрчимжүүлэх үүрэг даалгавар өгснөөс гадна барилгын гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага яаралтай ажиллуулахаар боллоо. Тус барилгын гүйцэтгэл 70 хувьтай ч дотоод заслын явц удааширсан ажиллах хүчин байхгүй, гүйцэтгэл хүүхэд суралцах шаардлага стандартад хүрэхгүй байх зэрэг бэрхшээл үүсээд байгаа юм. Мөн 1978 оны 44 жил ашиглаж буй дотуур байр шаардлага хангахгүй болж хүүхдүүд шинэ байрны асуудлыг хөндөн тавьсан бөгөөд 100 хүүхдийн дотуур байрны хөрөнгө оруулалт санхүү төсвийн асуудлаар хариулт өгсөн байна. Энэ үеэр сургуулийн номын санч цалин нэг дахин нэмэгдэж 1200.0 гаруй мянган төгрөгт хүрснийг онцолж үнийн өсөлтийг гүйцэхгүй ч номын санчийн нийгмийн асуудлыг бодитой дэмжсэнд талархсан юм. 100 гаруй хүн оролцсон иргэдийн уулзалтын үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж сонирхсон асуултад хариулав.

2023-09-13 11:58:25