ГУРВАНБУЛАГ СУМЫН УДИРДЛАГУУД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ  УУРХАЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 ГУРВАНБУЛАГ СУМЫН УДИРДЛАГУУД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ  УУРХАЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын гуравдугаар багийн нутаг Тээлийн голын эхэнд 08 сарын сүүлчээр уурхай гарахаар Архангайн нутгаар дамжин техник хэрэгслээ авч иржээ. Улмаар нутгийн иргэд голын ай савд уурхай орохыг эсэргүүцэн зогсоогоод байгаа ажээ.

Аймгийн удирдлага үүссэн нөхцөл байдлын хүрээнд байгаль орчинд сөргөөр үүсэх нөлөөлөл, нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийж, хугацаа алдалгүй танилцуулахыг үүрэг болгон холбогдох албадын бүрэлдэхүүнийг Гурванбулаг сум рүү томилон ажиллуулахаар болов.

Дээрх мэргэжлийн байгууллага болон байцаагчдын дүгнэлтийг үндэслэн дараагийн шийдвэрийг аймгийн зүгээс гаргах аж.

https://www.facebook.com/OpenGovOneBayankhongor

 

 

2023-09-08 15:31:58