Засаг даргын Тамгын газрын 2020 оны байнга хадгалах архивын баримтаа хүлээлгэн өглөө

Засаг даргын Тамгын газрын 2020 оны байнга хадгалах хадгаламжийн нэгжүүдийг архив албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу хуудас нэг бүрээр дугаарлан, скайнердаж, зурган файлаар цахимд оруулан тус бүрт нь хавтас үүсгэн, мастер хувийг хадгалан, дахин нэг хувь үүсгэн photoshop программаар цэвэрлэн тодруулж, зурган файлыг засч ашиглалтын хувь үүсгэн Төрийн архивт байнга хадгалах 1810 (Нэг мянга найман зуун арав) хуудас бүхий 142 баримтыг 4 хувь дансны хамт нэгдүгээр үдэлтийг цагаан цаасан, хоёрдугаар үдэлтийг бор кардоноор үдэж хамгаалалтын хайрцагт хийн цахим санд агуулга, газар зүйн нэр, хүний нэр, байгууллагын нэр гэсэн өгөгдөлд шивж jpg өргөтгөлөөс pdf өргөтгөлд хөрвүүлж өгөгдөл болон багцаар төрийн архивын www.e-document.gov.mn системд холбон цахим сангийн хамтаар аймгийн Төрийн архивын дарга В.Эрдэнэчимэгийн хяналт дор тоо бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунтуяа, программ хангамж, цахим сүлжээний ажилтан Б.Баттулга, лавлагаа мэдээлэл хариуцсан ахлах архивч Т.Ууганцэцэг нарт цаасан баримтаа хянуулж, Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлэн Төрийн архивын 14 дүгээр хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийн хүлээлгэн өглөө.

 

 

www.e-document.gov.mn

 

2023-05-24 15:32:27