ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 27-нд Хангай, хээр талын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи 27,30 нд говь болон хээр талын нутгаар секундэд 12-14 метр. Зарим үед 18 метр давж ширүүсэж явган шороон шуурга шуурна. Бусад нутгаар секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө +4...+9 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +6...+11 градус, говийн нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +14...+19 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 27 нд бага зэрэг сэрүүснэ.

2023-04-26 10:30:26