ИТГЭЛ ДААХ ТӨРИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

Гурванбулаг сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөн "Итгэл даах төрийн албаны төлөө хамтдаа" сэдвийн хүрээнд ажилттай зохион байгуулагдлаа. 
Зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга Б.Гантулга 2022 оны ололттой амжилттай тал, цаашид анхаарч ажиллах салбар, хөрөнгө оруулалтын ажлуудыг онцлон танилцуулж, бид бүхэн цахим шилжилтийн маш хариуцлагатай цаг үед ажиллаж байна хэмээн цохон тэмдэглэлээ. 


Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Р.Гантулга  Монгол Улсын урт хугацааны бодлого "Алсын хараа 2050", "Төрийн албан хаагчийн манлайлал" сэдвээр илтгэл, сургалт зохион байгуулж, Төрийн албан хаагчдад хандан сум орон нутгийн хөгжилд төрийн албан хаагч нэг бүрийн хичээл зүтгэл, ёс зүй, манлайлал чухал байгааг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр Засаг даргын Тамгын газрын санхүү албаны дарга П.Тогтохжаргал "Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Б.Туулцэцэг "Цахим шилжилтийн талаар", Нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Цэеэ "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа", Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Мөнхдалай "Төрийн албан хаагчийн ёс зүй", Хууль эрх зүйн мэргэжилтэн Л.Ачмаа Бодлогын баримт, бичиг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад Төрийн албан хаагч таны оролцоо" сэдэвтэй сургалт мэдээллийг хийлээ.

Мөн үеэр Санхүүгийн албанаас Нутгийн хөгжилд-Таны оролцоо challenge өрнүүлж, төсөв 6 байгууллагын дарга эрхлэгч нар нэгдлээ. 

Цаашид challenge-ийн хүрээд байгууллагуудын төрийн албан хаагчид шиф багийнхаа иргэдийг ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСӨЛД САНАЛ өгөхөд тусалж хамтран ажиллах юм байна. 

Төрийн албан хаагчдын дунд зохион байгууллагдаж байгаа урлаг, спортын арга хэмжээ энэ 7 хоногтоо дуусч дүн нь гарах юм байна. 

 

 

Гэрэл зургийг  Ш.Нархүү 

2023-04-17 11:26:35