СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг 2023 оны 03 сарын 07-с 08-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 5 багийн 180 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

Зөвлөгөөний эхний өдөр “Эмэгтэйчүүдийн манлайлал, өрх гэр доторх эмэгтэйчүүдийн харилцаа, хандлага” сэдэвт илтгэл /ЗДТГ-ын дарга, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Р.Гантулга, “Сөрөг бодлоо удирдах арга” сэдэвт сургалт /ЗДТГ-ын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн, “Цэцэгсийн түүчээ” эмэгтэйчүүдийн клубыг үүсгэн байгуулагч Л.Ачмаа/, Эмэгтэйчүүдийн болон гэр бүлийн эрүүл мэнд” сэдэвт сургалт /Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Сүхбаатар/, “Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөгжил хүмүүжил” сэдэвт сургалт /Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батцэнгэл/, Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, охидын жирэмслэлтийн талаарх асуудлууд” сэдэвт сургалт, мэдээлэл /Сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Э.Эрдэнэсайхан/, “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд сэдэвт сургалт /Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Содномчимэг/, “Хуримтлал, түүний ач тус” сэдэвт сургалт /Сумын насан туршийн боловсролын нэгжийн менежер Д.Буянаа/ зэрэг сургалтууд зохион байгуулагдлаа. Сургалтын дундуур нээлттэй ярилцлага, асуулт хариулт явагдсан.

Мөн зөвлөгөөнд оролцогчдод халуун хоол, цайгаар Эрүүл мэндийн  хамт олон дайллаа.

Зөвлөгөөний 2 дахь өдөр  иргэдийг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Азын сугалаа, Караоке, Волейбол, Софт волейбол, Шагайн наадгайн буухиа зэрэг тэмцээнүүдийг зохион байгууллаа. 

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөгөөн  мэдлэгээ дээшлүүлсэн, тэмцээн уралдаантай, дуу хууртай сайхан болж өндөрлөлөө.

 

 

2023-03-31 11:07:02