ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гурванбулаг сумын Засаг даргын захирамжаар сар бүрийн эхний ДОЛОО ХОНОГИЙН ПҮРЭВ гарагт хүүхдээ сонсох өдөр болгосны  дагуу 2023 оны 02 сарын 02 ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 сурагч, дотуур байранд амьдарч байгаа 25 сурагчидтай уулзаж эрүүл аюулгүй орчин нөхцөлд суралцах, амьдрахад тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Сурагчдаас Засаг дарга Б.Гантулгад хандан дараах саналуудыг гаргаж ойрын хугацаанд шийдвэрлүүлэн ажиллахаар болов.

Арга хэмжээний үеэр

  • Сургууль орчмын бүсийг хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх
  • Сурагчдыг хичээлийн бус цагаар хөгжих орчин нөхцөлөөр хангах
  •  Гудамны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх болон золбин нохой устгалын ажлыг ойрын хугацаанд хийж аюулгүй орчин бүрдүүлэх
  • Дотуур байрны барилгын их засварын ажлыг эрчимжүүлэх зэрэг саналуудыг шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн сурагчдын зүгээс Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сар шинийн бэлгэнд үндэсний мөнгөн дэвсгэртийг бэлгэлэх уриалга гаргаж байгаагаа  дуулгаж байлаа.
  •             
  •        

 

 

 

2023-02-03 11:18:00